"Хөрөнгөтөн" Форумд "Green Group" Онцлох Төслөө Танилцуулна

Зах зээл

|

Post Image

“Хөрөнгөтөн” форумд жил бүр Санхүү, Үл хөдлөх болон технологийн салбарын өндөр шалгуур хангасан 12 төсөл танилцуулагддаг. Монголын 300 хөрөнгөтөнд “Грийн групп”-ийн Гүйцэтгэх захирал Б. Алтангэрэл Үл хөдлөхийн хоёр бүтээн байгуулалтаа танилцуулна.

Хөрөнгөтөн форум: Монголын хөрөнгөтнүүдэд Үл хөдлөхийн салбар дахь хоёр бүтээн байгуулалтаа танилцуулах гэж байгаад баярлалаа.

Б. Алтангэрэл: Грийн Групп нь Хүнс үйлдвэрлэл худалдаа, Барилга үйлдвэрлэл, хөгжүүлэлт, Санхүү хөрөнгө оруулалтын салбаруудад мянга гаруй ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Грийн Групп Монголын болон Олон улсын 10,000 орчим харилцагч түншүүдээрээ дамжуулан Үндэсний брэндийг бүтээж, Дэлхийд хамтдаа төлөөлөх алсын хараатай үйл ажиллагаагаа төгөлдөржүүлэн хөгжүүлсээр байна. Грийн Группийн охин компани болох Актив Гарден ХХК нь барилга бүтээн байгуулалт хөгжүүлэлтийн салбарт иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, өсөн нэмэгдэх үнэ цэнийг бүтээх, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдан хөрвөх боломжтой үл хөдлөх хөрөнгийг бүтээхээр ажиллаж байна.

Тиймээс ч "Хөрөнгөтөн" хөрөнгө оруулалтын хаалттай форумд Грийн Групп барилгын салбар дахь хоёр төслөө танилцуулна.

Үүнд:

1. Өсөн нэмэгдэх үнэ цэн бүхий бизнес зэрэглэлийн 856 айлын орон сууцны хороолол "АСТIVE GARDEN" болон

2. Нуурын дээрх үзэсгэлэнт "ACTIVE VILLA" нам давхрын тансаг зэрэглэлийн хотхон юм.

Green Group

Олон улсын жишигт нийцсэн стандарт тогтоохоор зорьж буй дээрх хоёр төсөл нь 5A болон 5F консептийг нэвтрүүлж, үл хөдлөх хөрөнгийн тав тух, чанарын шаардлагаас гадна дэлхийн чиг хандлагад тулгуурласан боловсрол, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг давхар шийдсэн "Өсөн нэмэгдэх үнэ цэн" бүхий бүтээн байгуулалт юм.

Green Group

Хөрөнгөтөн – Та бол Эдийн засаг !

“Хөрөнгөтөн” хөрөнгө оруулалтын хаалттай форум