Хөрөнгөтөн форумд Грийн групп барилгын онцлох төслөө танилцуулна

Төсөл

|

Post Image

Green Group нь хүнс үйлдвэрлэл худалдаа, барилга үйлдвэрлэл, хөгжүүлэлт, санхүү хөрөнгө оруулалтын салбаруудад мянга гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус групп нь Монголын болон олон улсын 10.000 харилцагч түншүүдээрээ дамжуулан үндэсний брэндийг бүтээж Дэлхийд хамтдаа төлөөлөх алсын хараатай үйл ажиллагаагаа төгөлдөржүүлэн хөгжүүлсээр байна.

Green Group нь байгалийн нөхөн сэргээгдэх баялагт инновац шингээж өдгөө зах зээлд нийт 500 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлж буй бөгөөд экспортын чиг баримжаагаа өргөжүүлэн БНХАУ, ОХУ болон Зүүн Азийн орнууд руу бүтээгдэхүүнээ экспортолж байна.

Green Group-ын салбар компани болох Active Garden LLC нь барилга бүтээн байгуулалт хөгжүүлэлтийн салбарт иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, өсөн нэмэгдэх үнэ цэнийг бүтээх эдийн засгийн нөхцөл байдалтай уялдан хөрвөх боломжтой үл хөдлөх хөрөнгийг бүтээхээр ажилладаг.

"Хөрөнгөтөн" хөрөнгө оруулалтын хаалттай форумд Green Group Барилгын салбар дахь хоёр төслөө танилцуулна. Олон улсын жишигт нийцсэн стандарт тогтоохоор зорьж буй дээрх хоёр төсөл нь 5A болон 5F концептыг нэвтрүүлж үл хөдлөх хөрөнгийн тав тух, чанарын шаардлагаас гадна дэлхийн чиг хандлагад тулгуурласан боловсрол, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг давхар шийдсэн "Өсөн нэмэгдэх үнэ цэнэ" бүхий бүтээн байгуулалт юм.

1. "АСТIVE GARDEN" - Өсөн нэмэгдэх үнэ цэн бүхий бизнес зэрэглэлийн 856 айлын орон сууцны хороолол

Cover image

2. "ACTIVE VILLA" нам давхрын тансаг зэрэглэлийн хотхон 

“Хөрөнгөтөн” хөрөнгө оруулагчдын хаалттай форум нь 8-р сарын 11-ны өдөр Шангри-Ла Баллрүүм танхимд болно. Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг утсаар лавлаж мэдээлэл авна уу.