“Хөрөнгөтөн” форумд “ЛэндМН ББСБ” ХК онцлох төслөө танилцуулна

Төсөл

|

Post Image

Эдийн засагт үлэмж нөлөөтэй өндөр дүнгээр хөрөнгө оруулагчдын “Хөрөнгөтөн” форум дээр санхүү, үл хөдлөх, технологийн салбарын нийт 12 төсөл танилцуулагддаг. Финтек буюу технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг Монголчуудад анх удаа нэвтрүүлсэн “ЛэндМН ББСБ” ХК-ийн Дэд захирал Д.Баасандорж 2023 оны “Хөрөнгөтөн” хаалттай форум дээр онцлох төслөө танилцуулна.

Хөрөнгөтөн форум: Монголын 300 хөрөнгөтөнд Санхүүгийн секторын онцлох төслийг танилцуулах болсонд баярлалаа.

LendMN

Д.Баасандорж: “ЛэндМН ББСБ” ХК нь өнөөдрийн хүртэл 170 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг нээлттэй болон хаалттай санхүүгийн хэрэгслүүдээр татан төвлөрүүлсэн. Бид хөрөнгө оруулагчдадаа өгөөж, ногдол ашгийг цаг хугацаандаа олгодог мэргэжлийн жишгийг тогтоосон төдийгүй 2023 оны хагас жилийн цэвэр ашиг маань өмнөх жилийн мөн үеэс 390.4 хувиар нэмэгдэж, үсрэнгүй өсөлт гаргаад байна.

LendMN

Энэхүү санхүүгийн технологийн загвар буюу хиймэл оюун ухаан дээр суурилсан кредит скорингийн зохистой тооцооллыг зүүн өмнөд Азийн орнуудад экспорт хийж, Монгол залуусын оюуны бүтээлийг дэлхий ашигладаг боллоо. Өндөр дүнгээр хөрөнгө оруулагчдын “Хөрөнгөтөн” хаалттай форумд өндөр өгөөжтэй, уян хатан нөхцөлтэй, найдвартай санхүүгийн хэрэгслүүдэд хэрхэн хөрөнгө оруулж, хөрөнгөө хур арвижуулах технологиосоо хуваалцана.

Хөрөнгөтөн – Та бол Эдийн засаг !

“Хөрөнгөтөн” Хөрөнгө оруулалтын хаалттай форум