“Money Market Fund” Мөнгөний Захын Шинэ Боломжуудыг Танилцуулна

Зах зээл

|

Post Image

Хөрөнгөтөн форумын Ерөнхий спонсор “Мони Маркет Фанд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батжаргал өндөр дүнгээр хөрөнгө оруулагч 300 хөрөнгөтөнд Монголын мөнгөний захын шинэ боломжуудын талаар танилцуулна.

Хөрөнгөтөн форум: Мэргэжлийн хөрөнгө оруулалтын форумын “Ерөнхий ивээн тэтгэгч” болж, хамтран зохион байгуулж буй танд баярлалаа.

Г.Батжаргал: Манай компани нь банкны Хөрөнгийн удирдлагын чиглэлээр олон ажил ажилласан туршлагатай мэргэжилтнүүдээс бүрдсэн хамт олон бөгөөд Монгол улсад мөнгөний захыг Олон улсын жишгийн дагуу хөгжүүлэхээр 2021 оноос эхлэн ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд ББСБ-уудын хооронд Репо зээлийн үйл ажиллагааг зах зээлд амжилттай нэвтрүүлсэн. Энэ жилийн “Хөрөнгөтөн” форумд бид дараагийн мөнгөний захын хоёр шинэ бүтээгдэхүүнийг танилцуулах болсондоо таатай байна. Эдгээр нь арилжааны банкны хадгаламжийн сертификат, ББСБ-уудын итгэлцлийн бүтээгдэхүүнийг бидний өөрсдийн хөгжүүлсэн мөнгөний захын платформд анхдагч болон хоёрдогч зах зээлд чөлөөтэй арилжигддаг хөрвөх чадвар өндөр бүтээгдэхүүнүүд юм.

Money Market Fund

Хөрөнгө оруулалтын хаалттай форум