Монголын хөрөнгө оруулагчдад зориулсан хаалттай форум зохион байгуулагдана

Зах зээл

|

Post Image

Монгол Улсын эдийн засаг 2021 онд 1.4%-ийн өсөлттэй байсан бол 2022 онд 2.3%-аар, 2023 онд хөрөнгө оруулалт болон хөдөө аж ахуй, аж үйлдвэр, үйлчилгээний салбар дахь сэргэлтийн нөлөөгөөр 5.6%-аар өсөх төлөвтэй байна.

Монгол Улсын эдийн засаг 2021 онд 1.4%-ийн өсөлттэй байсан бол 2022 онд 2.3%-аар, 2023 онд хөрөнгө оруулалт болон хөдөө аж ахуй, аж үйлдвэр, үйлчилгээний салбар дахь сэргэлтийн нөлөөгөөр 5.6%-аар өсөх төлөвтэй байна. /Эх сурвалж: Азийн хөгжлийн банкны судалгаа/

Харин инфляц сүүлийн 10 жилийн дээд түвшинд буюу 2022 оны 5-р сарын байдлаар 15.1%-д хүрсэн. Үүний үр дүнд уламжлалт хөрөнгө оруулалтын хэрэгслүүд инфляцыг давж чадахгүйд хүрлээ. Нэг үгээр хэлбэл хөрөнгөтнүүдэд* эдийн засгийн хүндрэлтэй үеийг туулж гарах хөрөнгө оруулалтын хэрэгсэл байгаа юу? гэдэг асуулт урган гарч ирж байна.

Сонирхолтой нь 2022 оны 1 дүгээр улирлын байдлаар Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 5.3 их наяд төгрөг болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 45.6%-аар, нийт үнэт цаасны арилжааны хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 66.8%-аар тус тус өссөн байна. Энэ нь уламжлалт бус хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийн эрэлт өсөж хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд орсныг илтгэж байна.

“ХӨРӨНГӨТӨН” хаалттай форумын үеэр ОТС*-Биржийн бус арилжаа, ҮХХ*-Үл хөдлөх хөрөнгө гэсэн хоёр салбарын мэргэжилтнүүдийн шалгуураар сонгогдсон төслүүдийг өндөр дүнгээр хөрөнгө оруулах 300 гаруй хувь хүнд танилцуулах юм. Мөн уг хаалттай форумын үеэр Монгол Улсын эдийн засгийн талаар анализ, таамаглалыг танилцуулан, тус хоёр салбарын туршлагатай хөрөнгө оруулагчид өөрсдийн туулсан бодит түүхээс хуваалцана. Хөрөнгөтөн нь 2022.08.18-нд Шангри-Ла зочид буудалд зохион байгуулагдах ба https://hurungutun.mn/ вэбсайтаар эсвэл 8870-63** дугаарт холбогдон “ХӨРӨНГӨТӨН” форумд бүртгүүлэх боломжтой.

*Биржийн бус зах зээлийн –Over the counter (OTC) - үйл ажиллагаа нь заавал Хөрөнгийн Биржээр дамжихгүйгээр хийх боломжтой үнэт цаасны худалдаа юм. Биржийн бус зах зээл нь биржийн зах зээлтэй харьцуулахад мэргэжлийн хөрөнгө оруулагчид оролцдог онцлогтой бөгөөд өөрт шаардлагатай хөрөнгө оруулалтыг богино хугацаанд татах боломжтойгоороо онцлог юм. Монгол Улсад 2021 онд биржийн бус зах зээлийн эрх зүйн орчин бүрэн бүрдсэний хүрээнд зохицуулалттай зах зээлд хаалттай бондууд арилжаалагдаж эхэлсэн ба одоогоор нийт 32 үнэт цаас гаргагчийн 366.83 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлээд байна.

*Үл Хөдлөх Хөрөнгийн (ҮХХ) - зах зээлд сүүлийн таван жилд амины орон сууцны зах зээл эрчимтэй тэлэх болсныг салбарынхан онцолж байгаа юм. Жишээлбэл: 2022 онд 47 төслийн 1778 айлын амины орон сууц ашиглалтад орсон бол 5534 айлын 69 төсөл хэрэгжиж байгаа юм.

2022 оны 1 дүгээр улирлын байдлаар амины орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ 3.8 сая төгрөг байгаа нь өмнөх улирлаас 5.6%-аар, 2021 оны мөн үеэс 22.7%-аар өссөн байна. Орон сууц болон хаусны үнэ 2022 онд 20 болон түүнээс дээш хувиар өссөн байгаа нь эдгээр нь сүүлийн жилүүдэд найдвартай хөрөнгө оруулалтын хэрэгсэл болсныг илтгэж байгаа юм.

*Хөрөнгөтөн – 300 сая ₮ болон түүнээс дээш дүнгээр хөрөнгө оруулах сонирхолтой хувь хүн.